Тэргүүн нүүр
2010 | 09 | 05
УЛААНБААТАР: Онцлох сэдэв
Нийслэлийн удирдлагад хандсан 5 дахь асуулгыг ИТХ-ын дарга Г.Мөнхбаярын нэр дээр явууллаа

Иргэний Холбооноос 2008 оны 5-р сарын 23-нд нийслэлийн иргэдийн эрх ашгийг хөндсөн зарим ноцтой асуудлаар албан ёсны тайлбар авах зорилгоор нийслэлийн удирдлагад тав дахь удаагаа албан захидлаар хандлаа.

Цааш нь...  
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗРЫН МАРГААН

М.Энхболдыг өмөөрч, иргэдээ буруутгасан сурталчилгаа

Цааш нь...  
Зар сурталчилгаа
Banner
Хуулийн булан
Login Form



Сайтын уншигчид
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр90
mod_vvisit_counterӨчигдөр310
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2406
mod_vvisit_counterЭнэ сард1453
mod_vvisit_counterНийт230921
Холбоо барих

 

ИРГЭНИЙ ХОЛБОО

Хаяг: Улаанбаатар. Сүхбаатар дүүрэг. Бага тойруу-49.
Мэдээллийн технологийн vндэсний паркийн урд хаалга.
Утас: (+976-11)-311411
И-мэйл: irgen@mail.mn
Веб сайт: http://www.irgen.mn


ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ТАЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ PDF Print E-mail
Saturday, 04 October 2008 03:00

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1 Орон нутгийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчдэд /цаашид “нэр дэвшигч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлгээ /цаашид “ХОМ” гэх/ хуульд заасан хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд гаргаж өгөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд энэхүү зөвлөмжийн зорилго оршино.

1.2 Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэхдээ хуульд заасан бусад баримт бичгийн хамт ХОМ-ээ гаргаж өгнө.  

Хоёр: Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах

2.1 Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчийн ХОМ-ийг хуульд заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

2.2 Бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн хугацаанд багтаан өөрийн ХОМ-ээ, хуульд заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

2.3 Нэр дэвшигч ХОМ-ээ УИХ-ын 2007 оны 9-р тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ХОМ-ийн маягтын дагуу мэдүүлнэ. /Сонгуулийн ерөнхий хорооны 2008.09.12-ны өдрийн 64-р тогтоол/

2.4 Нэр дэвшигч ХОМ-ийн маягтын “Орлого” хэсгийн “урьд мэдүүлсэн”, “тайлангийн үед орсон өөрчлөлт” гэсэн хүснэгтэнд орлогоо мэдүүлэхгүй, харин “одоо байгаа” гэсэн хүснэгтэнд орлогоо мэдүүлнэ.

2.5 Нэр дэвшигч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогоо аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэх хүртэлх үеийн байдлаар мэдүүлнэ.

2.6 Нэр дэвшигч урьд нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамааран ХОМ-ээ гаргаж байсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэхдээ нэр дэвшигчийн хувиар мэдүүлгээ шинээр гаргана.

2.7 Нэр дэвшигч хөрөнгө, орлогынхоо талаар мэдүүлэхдээ үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлж бичнэ.

2.8 Нэр дэвшигч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд байхгүй хөрөнгө, орлогыг ХОМ-ын маягтыг бөглөхдөө “байхгүй” гэж заавал бичиж тэмдэглэнэ.

2.9 ХОМ-ийн талаар болон шаардлагатай маягт, заавар зөвлөмжийн тухай Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтнаас тодорхой мэдээлэл авч болно.

Гурав: Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчийн үүрэг

3.1 Хуульд заасан хугацаанд ХОМ-ээ гаргаж бүртгүүлнэ. /Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3-д заасан хугацаанд/

3.2 Үнэн, зөв мэдүүлэх /Авлигын эсрэг хуулийн 10.2-т зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй./

3.3  Эх үүсвэрийн талаар тодорхой тайлбар хийх /Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар мэдүүлэгч этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар өгч чадаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана./

3.4 Батлагдсан маягтын дагуу асуулт болгонд хариулах /Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт-ыг Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан./

3.5 Засваргүй, товч тодорхой бичих /Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөхдөө утга, агуулгыг тодорхой, үнийн дүнг засваргүй, гаргацтай бичнэ./

3.6 Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтын хуудас болгон дээр гарын үсэг зурж баталгаажуулна.

                                                 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 
Иргэний холбооны гишүүд, дэмжигчдэд PDF Print E-mail
Tuesday, 22 July 2008 23:10

 Иргэний холбооны оффис 2008 оны 08 дугаар сарын 15 хүртэл ажиллахгүй болохыг мэдэгдье.

Та бүхэн сайхан амраарай.

(Яаралтай асуудал гарвал 99163657 утсаар холбоо барина уу)

 
Ардын хувьсгалын 87 жилийн ой, Үндэсний их баяраараа сайхан наадаарай! PDF Print E-mail
Friday, 11 July 2008 01:28

Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг. Энэ бол ард түмний баяр. Юутай ч монгол түмэн Ардын Хувьсгалын 87 жилийн ой, үндэсний Их баяр наадамаа уламжлал ёсоороо тэмдэглэж байна. 

Өнгөрсөн хоногуудад цаг төр хэсэгхэн үймж гарз хохирол, зарим айлд эмгэнэл авчрахын зэрэгцээ олон залуус үймээн самууны хөлд орооцолдоод байгаа ч энэ бүхэн удахгүй цэгцэрч төр түвшин, түмэн олон амгалан болно хэмээн найдаж байна.  

Нар хур тэгширсэн энэ жилийн наадамд уясан хүлэг нь хурдан, тавьсан сум нь мэргэн, барилдсан бөх нь бяр тэнхээтэй байж хотол олноороо цэнгэн баясахыг хүсэн ерөөе.

Ардын хувьсгалын 87 жилийн ой, Үндэсний их баяраараа сайхан наадаарай!

 

 
Сонгуулийн будлиан үргэлжлэн илэрсээр... PDF Print E-mail
Thursday, 10 July 2008 01:25

Сонгуулийн үеэр гарсан маргаан, будлиантай асуудлуудыг тойрсон гомдол саналд СЕХ дарагдаж дуусав бололтой. Үндсэндээ бараг бүх тойрогт будлиан гарчээ гээд хэлчихэд хилсдэхгүй бололтой. Хусмаа голсон хүүхдүүд шиг хошуугаа унжуулсан нэр дэвшигчидийн гомдол санал дуусахгүй нь бололтой.

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшээд ялагдсан МАХН-ын Л.Одончимэд, ИЗН-ын Ц.Ганхуяг, МҮШН-ын Б.Цогтгэрэл нар санал хураалт будлиантай болсон гэж үзэж баримтжуулсан мэдэгдлийг Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлжээ. Мэдэгдэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлээгүй ч гэсэн хэн дуртай нь сонгуулийн хэсэгт санал өгч болно гэсэн хууль бус мэдэгдлийг сонгуулийн өдөр гаргажээ. Эл албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт үйлдлийг сонгуулийн 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат овжноор ашигласан гэжээ.

Дэлгэрэнгvй...
 
УИХ-ын 66 гишүүний нэр тодорхой боллоо PDF Print E-mail
Tuesday, 15 July 2008 02:11

Монголчуудын үндэсний их баяр наадам өндөрлөсөн энэ үед иргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй зүйл нь сонгуулийн эцсийн дүн, мөн зарим тойргуудад маргаан үүсгээд байгаа сонгуулийн будлиан. Тэгвэл өнөөдөр СЕХ-ноос Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт албан ёсны дүнг танилцууллаа.
Монголчуудын хувьд тав дахь удаагийн ардчилсан сонгуулийн урьдчилсан дүнгээр МАХН 45, АН 28, Иргэний эвсэл 1, Иргэний зориг нам 1, мөн нэг бие даагч тодорч УИХ-д суух эрхээ авсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Тэгвэл СЕХ-ны дарга Б.Баттулга өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогдсон 66 хүний нэрийг өргөн барьсан байна.

Учир нь Нийслэлийн Баянгол дүүрэг болон Хэнтий, Дорнод аймагт санал хураалтыг дахин тоолох шаардлагатай гэж үзэж СЕХ-ноос эдгээр тойрогт нэр дэвшсэн 11 хүний нэрийг нь албан ёсоор оруулж ирсэнгүй.

Дэлгэрэнгvй...
 
Сонгуулиас сонгуулийн хооронд мартагддаг Иргэний бүртгэл PDF Print E-mail
Thursday, 10 July 2008 23:50

Монгол улсын  иргэний бүртгэл мэдээллийн тогтолцоо хангалтгүй байгаа тухай дээр дооргүй л ярьдаг. Гэхдээ хэрхэн сайжруулах, боловсронгуй болгох тухай нэг их ярьдаггүй. Харин дөрвөн жилд нэг удаа буюу ээлжит сонгуулийн үеэр л энэ сэдэв хөндөгдөж иргэдийнхээ бүртгэлийг санадаг. Гэлээ гээд сайжирсан юм алга. Сонгуулиас сонгуулийн хооронд мартагдсаар л өдийг хүргэж байна. Энэ жилийн сонгуулиар л гэхэд хуурамч иргэний үнэмлэх тараасан, хаяг давхардсан, нас барсан хүн хүртэл санал өгсөн гээд бүртгэл мэдээлэлтэй холбоотой багагүй асуудлууд үүссэн. Энэ нь хаа хаанаа ажил тааруу байгаагийн л илрэл болов уу. 

УИХ-ын 2008 оны сонгууль өгөх өдөр буюу зургадугаар сарын 30-нд иргэний үнэмлэх хуурамчаар үйлдэгдэн тараагдаж байна мэдээлэл тархаж байсан. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Энхболд, Л.Гүндалай нар сонгууль шударга бус болсныг мэдэгдэх үеэрээ Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв хуурамч иргэний үнэмлэхийг олноор үйлдвэрлээд зогсохгүй гадаадын иргэн ч сонгууль өгч байсан хэмээн нэр устай нь нэрлэсэн мэдээлэл өгсөн билээ. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын өрөөнөөс 60 ширхэг үнэмлэх олдсон нь хуурамч үнэмлэх биш байсан нь нотлогдож одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Дэлгэрэнгvй...
 
Залуучуудын амьдралд нам бус хайр дутаж байна PDF Print E-mail
Wednesday, 09 July 2008 23:05

Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн С.Чинцогт

Өнгөрсөн долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд залуучууд ихээр оролцсонд иргэн би харамсаж энэхүү захидалыг бичлээ. Бидний дундаас, манай нийгэмээс төрөн гарсан залуус ийн зэрлэг, танхай болж хүмүүжиж буйд иргэн бид бүгд дор бүрнээ дүгнэлт хийх цаг ирснийг харуулж байна. Өнөөдөр манай нийгэмд намын эзлэх байр суурь хэтэрхий их болжээ. Хоёр сая гаран хүн амтай бидэнд 20 гаран нам ямар хэрэгтэй юм бэ?

Энэ бүхэн дээр төрийн бодлого гэж байна уу. Өнөөдөр нэг гэр бүл дотор хүртэл намчирхах үзэл гарч хоорондоо хагаралдах явдал гарах нь түгээмэл болжээ. Нэг үгээр бол монголд нам гэдэг хар тахал мэт болсон нь анзаарагдаж байна. Үзэл бодол нь төлөвшөөгүй залуучууд гэдэг үнэндээ бол хаашаа ч эргэж болох хүч бөгөөд үүнийг бид өнгөрсөн үйл явдлаас тод харлаа.

Дэлгэрэнгvй...
 
« StartPrev12345678910NextEnd »

УЛААНБААТАР: хот, дүүрэг, хороо
Манай байр, СӨХ
"Миний газар - Миний хөрөнгө"
АЙМАГ СУМ
Төр засаг
Хувьцаа эзэмшигч
Иргэний холбоо
ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Монголын Иргэний Холбооноос Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтэд Ил захидал явуулж гэр хорооллыг барилгажуулах ажлын эхлэл иргэд, оршин суугчдын ийн эрх ашгийг ноцтой зөрчиж эхэлснийг анхааруулж тодорхой санал дэвшүүлээд байна.

Цааш нь унших

Зар сурталчилгаа
Banner
Санал асуулга
Сүхбаатарын талбайн эргэн тойронд өндөр барилга барих нь зөв үү?
 
Санал асуулга
Та УИХ-д эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх 30%-ийн квотыг дэмжиж байсан уу?
 
Манай сайтад зочлогсод
Манай сайтад 5 зочин холбогдсон байна.
www.irgen.mn designed by LxDj